Японд дугуйтай оффисын сандлаар уралддаг тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээ Киото мужийн Кётанабэ хотод болсон гэж straitstimes.com бичжээ.
Ийм төрлийн анхны уралдаан 2009 онд Киото хотод болж байв. Зохион байгуулагч Цуёши Тахара өдөр тутмын энгийн зүйл дээр тулгуурласан спортын төрөл бий болгохыг зорьжээ. Түүнээс хойш ISU-1 Гран-при нэртэй энэ уралдаан улс орны янз бүрийн хотод зохион байгуулагддаг болсон байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тэмцээнд голдуу оффисын ажилтнууд оролцдог аж.
Гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд хөдөлгөөнд ашигладаг энгийн оффисын сандлаар тусгайлан бэлтгэсэн, хөдөлгөөн хаасан гудамжны зам дээр өрсөлдөнө. Уралдаан хоёр цаг үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд хамгийн урт зам туулсан баг ялагч болдог. Ялагч баг 90 кг будаа шагнал болгон авдаг байна.
Оффисын сандлын энэ тэмцээн “Le Mans 24 Hours”, “Formula 1” зэрэг томоохон авто уралдаанаас олон элементийг шингээжээ. ISU-1 Гран-при тэмцээнд тодорхой тэмдэглэсэн зам, жолооч солих зохицуулалт, хугацааны хязгаар, багийн тактик зэрэг шаардлагатай бүх үндсэн элемент багтдаг.

