3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 18 насандаа Монгол Улсын хамгийн залуу Гавьяат тамирчин болсон Н.Нандинхүсэл АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн шинэ шатанд дэвшлээ. Тэрбээр WNCAA-ийн хамгийн өндөр ангилал болох Division I-д тоглох урилга авч, энэ түвшинд хүрсэн анхны монгол эмэгтэй тамирчин болж байна.
Н.Нандинхүсэл өмнө нь “Үндэсний дээд лиг”-т хоёр удаа түрүүлсэн амжилттай бөгөөд өнгөрсөн жил АНУ-ын “Florida Tech Panthers” багт тоглож эхэлсэн юм. Тэр хугацаанд үзүүлсэн тоглолт, ур чадвараараа ийнхүү WNCAA Division I-ийн багуудын анхаарлыг татжээ.
Түүний спортын замналын онцлох амжилтууд:
- 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргын мөнгөн медальтан
- 18 насандаа Монгол Улсын хамгийн залуу Гавьяат тамирчин болсон
- “Үндэсний дээд лиг”-ийн хоёр удаагийн аварга
- WNCAA Division I-д тоглох урилга авсан анхны монгол эмэгтэй тамирчин болсон
Ийнхүү түүний дараагийн зорилго болох эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тайзны нэг “WNBA”-д хүрэх замд нэг том алхам ойртож байна.
