Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг автомашины худалдаа эрхлэгчдийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн худал мэдээлэл түгээсэн гэж шүүх дүгнэж, уучлал хүсэх үүрэг хүлээлгэсэн байна. Ийнхүү авто худалдааны салбарынхантай холбоотой маргаан шүүхийн шатанд тодорхой шийдвэрт хүрчээ.
Уг хэрэг нь 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд болсон НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр Х.Нямбаатарын хэлсэн “Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй” гэх мэдэгдлээс үүдэн эхэлсэн байна. “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо”-ны зүгээс энэхүү үгийг салбарын нэр хүндэд халдсан гэж үзэж, шүүхэд хандсан юм.
Нэхэмжлэгч тал зөвхөн нэр төрөө сэргээлгэх бус, нэг тэрбум төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилжээ. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд шүүхээс түр хамгаалах арга хэмжээ авч, Х.Нямбаатарын эд хөрөнгө, тэр дундаа дансыг нэхэмжлэлийн үнийн дүн болох нэг тэрбум төгрөгийн хэмжээнд битүүмжлэх шийдвэр гаргаж байсан байна.
Шүүхийн энэхүү шийдвэр нь төрийн өндөр албан тушаалтны олон нийтэд хийсэн мэдэгдэл бизнес эрхлэгчдийн ажил хэргийн нэр хүндэд хэрхэн нөлөөлж болохыг тодотгосон тохиолдол боллоо.

Улстөрчид үг хэлэхдээ жаахан хариуцлагатай баймаар юм
Одоо дахиж ийм асуудал гаргахгүй байгаасай гэж найдаж байна