CS2 төрлийн “The Huns” баг Азийн бүсийн сонгон шалгаруулалтад түрүүлж, “PGL Bucharest 2026” тэмцээнд оролцох эрхээ авсан ч эцсийн дүндээ тус тэмцээнд хүч сорихоос татгалзжээ. Энэ талаар зохион байгуулагчид албан ёсны X хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Ингэснээр Азийн сонгон шалгаруулалтаас эрх авсан Монголын багийн оролцоо цуцлагдаж, тэдний сул орон зайг Хойд Америкийн сонгон шалгаруулалтад хоёрдугаар байр эзэлсэн “Wildcard” баг нөхөхөөр болсон байна. Харин “The Huns” ямар шалтгааны улмаас тэмцээнээс нэрээ татсан талаар одоогоор тодорхой мэдээлэл нийтлээгүй хэвээр байна.
“PGL Bucharest 2026” тэмцээн дөрөвдүгээр сарын 4-11-нд Румыний нийслэл Бухарест хотод болно. Тус тэмцээн 1,25 сая ам.долларын шагналын сантайгаараа энэ улирлын анхаарал татсан томоохон өрсөлдөөнүүдийн нэгт тооцогдож байна.
