HomeОлон улсын мэдээЖ.Мелони Италийн Аялал жуулчлалын сайдын үүргийг авлаа

Ж.Мелони Италийн Аялал жуулчлалын сайдын үүргийг авлаа

Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони Аялал жуулчлалын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэхээр боллоо. Италийн Ерөнхийлөгч Сержо Матарелла тус улсын Аялал жуулчлалын сайд Даниела Сантанкег албан тушаалаас нь чөлөөлөх зарлигт гарын үсэг зурсныг тус улсын засаг захиргаанаас мэдээлэв.

Шүүхийн шинэчлэлийн асуудлаарх бүх нийтийн санал асуулгад ялагдал хүлээсний дараа Ерөнхий сайд Мелони сайд Сантанкег огцрохыг шаардсан байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Сантанке “Visibilia” хэвлэлийн группийн санхүүгийн тайланг хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Мөн Хууль зүйн яамны дэд сайд Андреа Дельмастро болон Тамгын газрын дарга Жузи Бартолоцци нар албан тушаалаасаа огцорчээ.

Итали улсад 3 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд шүүхийн тогтолцоог шинэчлэх тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулга явагдсан юм. Иргэдийн 54 орчим хувь нь уг шинэчлэлийг дэмжээгүй байна. Ерөнхий сайд Мелони шүүхийн тогтолцоог хэт улс төржсөн, зүүний үзэл баримтлалтай хэмээн шүүмжилж байсан ч санал асуулгын дараа ялагдлаа хүлээн зөвшөөрч, “италичууд байр сууриа тодорхой илэрхийллээ” хэмээн мэдэгдэв.

Уг шинэчлэлийн хүрээнд Италийн шүүхийн тогтолцоог шүүгч болон прокурор гэсэн хоёр тусдаа карьерын шатлалд хуваахаар төлөвлөж байжээ. Мөн Магистратурын дээд зөвлөлийг (шүүхийн захиргааны төв байгууллага) хоёр бие даасан байгууллага болгон салгаж, Сахилгын шинэ шүүх байгуулах байв. Одоогийн байдлаар Италид шүүгч, прокурорууд нэг ижил шалгалт өгч, ажил мэргэжлийнхээ явцад нэг албан тушаалаас нөгөө рүү шилжин ажиллах боломжтой нэгдсэн тогтолцоо үйлчилж байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд