HomeОлон улсын мэдээТрамп Иранд цохилт өгөх түр зогсолтыг 10 хоногоор сунгав

Трамп Иранд цохилт өгөх түр зогсолтыг 10 хоногоор сунгав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрчим хүчний системд цохилт өгөх түр зогсолтыг 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл сунгажээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн “Truth Social” олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.

Ираны засгийн газрын хүсэлтээр энэхүү завсарлагыг сунгаж байгаагаа Трамп тодотголоо. “Би эрчим хүчний станцуудыг устгах хугацааг 10 хоногоор буюу 2026 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гарагийн Зүүн эргийн цагаар 20:00 цаг хүртэл түр зогсоож байна” гэж түүний нийтлэлд дурджээ.

Тегерантай хийж буй хэлэлцээ “маш сайн явагдаж байгаа” бөгөөд талуудын харилцаа холбоо тасарсан гэх зарим хэвлэл мэдээллийн мэдээллийг тэрээр үгүйсгэсэн байна.

Трамп Иранд цохилт өгөх түр зогсолтыг 10 хоногоор сунгав

Өмнө нь буюу 3 дугаар сарын 23-ны өдөр Трамп Ираны талтай “үр дүнтэй хэлэлцээ” хийсний дараа тус улсын цахилгаан станц болон эрчим хүчний дэд бүтцэд өгөх агаарын цохилтыг тав хоногийн хугацаатай зогсоохоо мэдэгдсэн юм.

3 дугаар сарын 25-ны өдөр Вашингтон Тегеранд 15 зүйл бүхий энх тайвны төлөвлөгөөний төслийг дамжуулсан бөгөөд “Tasnim” агентлагийн мэдээлснээр Ираны тал албан ёсны хариугаа зуучлагчдаар дамжуулан хэдийнэ илгээгээд байгаа ажээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд