Улс төрийн нөхцөл байдал хурцдаж буй энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ нь парламент дахь зөрчил, чуулганы үйл ажиллагаа саатсантай давхцаж байгаа юм.
УИХ дахь АН-ын бүлэг “МАН-ын дарга Н.Учрал парламентыг удирдах ёсгүй” гэсэн байр суурь илэрхийлснээр чуулганы хуралдаан гацаанд орсон гэж үзэж байна. Үүний дараа /2026.03.26/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.
Улмаар МАН-ын Улс төрийн зөвлөлөөс энэ асуудлаар улс төрийн шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн бөгөөд өнөөдөр /2026.03.27/ 14:30 цагт эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна:
- УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаас чөлөөлөх
- Түүнийг Ерөнхий сайдаар томилох
Ийнхүү Ерөнхий сайд огцрох хүсэлт гаргаснаар Засгийн газрыг найман сарын дараа дахин бүрдүүлэх нөхцөл үүсээд байна.
