Туркийн Анталия хотод болж буй “13 дахь удаагийн Турк опен 2026” тэмцээн /2026.03.25/ албан ёсоор эхэллээ. Олон улсын энэхүү тэмцээнд дэлхийн 67 орны 3278 тамирчин оролцож, өрсөлдөөн өрнүүлж байна.
Паратаеквондогийн төрөлд Монголын тамирчид амжилттай оролцож, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртжээ. Тэд өндөр өрсөлдөөнтэй орчинд хүч сорин, шагналт байрт шалгарсан нь багийн амжилтыг тодотгож байна.
Тэмцээн нь таеквондогийн дөрвөн үндсэн төрлөөр явагдаж байгаа бөгөөд энэ сарын 31-нд өндөрлөх юм.
