HomeСпорт“Саньяа-2026” наадамд Монголын 55 тамирчин оролцоно

“Саньяа-2026” наадамд Монголын 55 тамирчин оролцоно

БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд зохион байгуулагдах Азийн элсний VI наадам дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд болно. Тус наадам нь 14 спортын 15 төрлөөр явагдах бөгөөд тивийн хэмжээний олон улсын томоохон тэмцээнүүдийн нэгт тооцогдож байна.

Монгол Улсаас нийт найман спортын төрөлд 55 тамирчин оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлжээ. Тамирчид дараах төрлүүдэд өрсөлдөнө:

  • Сагсан бөмбөг 3X3: эрэгтэй 4, эмэгтэй 4
  • Хөнгөн атлетик: 2
  • Элсний гандбол: эмэгтэй 10, эрэгтэй 7
  • Триатлон: 2
  • Жюү жицү: 12
  • Текбол: 2
  • Элсний волейбол: эмэгтэй 4, эрэгтэй 4
  • Элсний бөх: 4

Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид олон төрөлд хүч сорихоор бэлтгэлээ хангаж, өрсөлдөөнд оролцохоор байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд