HomeОлон улсын мэдээЯпоноос хурц шүд, аварга гар, загасан сүүлтэй хачирхалтай амьтны үлдэгдэл олджээ

Японоос хурц шүд, аварга гар, загасан сүүлтэй хачирхалтай амьтны үлдэгдэл олджээ

Японы Фукушима мужаас “лусын дагинын муми” хэмээн нэрлэгдээд буй нэгэн ер бусын олдвор олджээ. Нэгэн хуучин байшингаас олдсон уг амьтны үлдэгдэл нь хурц шүдтэй, том мөчүүдтэй бөгөөд загасных шиг сүүлтэй аж.

Энэ талаар “The Sun” хэвлэл мэдээллээ. Олдворын гадаад төрх нь Японы домгийн амьтан болох Каппатай (Kappa – усны ай сав газарт амьдардаг, хүмүүсийг ус руу татаж оруулдаг гэгддэг домгийн амьтан) тун төстэй байгаа юм. Японы уламжлалт соёлд ийм төрлийн амьтдыг гол мөрөн, нуурын аюултай савдаг гэж үздэг байна.

Энэхүү хачирхалтай үзмэрийг 3 дугаар сарын сүүлээр Йонезава хотод болох “Ошү” (Oshu) ховор эд зүйлсийн дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөжээ. Лот буюу уг бүтээлийн анхны үнийг ойролцоогоор 11,700 фунт стерлинг (15,660 орчим ам.доллар) гэж үнэлсэн байна.

Цахим орчинд уг олдворын зургууд тархсан нь олны дунд ширүүн хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэрэглэгчид үүнийг жинхэнэ нууцлаг амьтан гэхээс эхлээд зориудаар хийсэн үзүүллэг гэх мэт олон хувилбар дэвшүүлж байна. Зарим нь иймэрхүү зүйлсийг өнгөрсөн үед шашны зан үйл эсвэл сүм хийд рүү хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор хийдэг байсан гэж үзэж байгаа бол, зарим нь ердөө л ховор олдворыг биеэр үзэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд