HomeОсол хэрэгОй, хээрийн түймрийн хэрэгт нэг жилийн тэнсэх ял оноов

Ой, хээрийн түймрийн хэрэгт нэг жилийн тэнсэх ял оноов

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг олон нийтэд танилцуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллээ. Энэ хүрээнд ой, хээрийн түймэртэй холбоотой нэгэн хэргийг онцлон хүргэж байна.

Дорнод аймгийн прокурорын газраас иргэн З.М-д холбогдох хэргийг шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр 2025 оны есдүгээр сард Халхгол сумын нутагт автомашин жолоодох үедээ тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвс, ургамлыг цэвэрлээгүйгээс шаталт үүсгэж, улмаар хээрийн түймэр дэгдээсэн байна.

Уг түймрийн улмаас:

  • 23093 га бэлчээр шатсан
  • Байгаль экологид 76 сая 182 мянга 851 төгрөгийн хохирол учирсан
  • Бусдын эд хөрөнгөд 57 сая 820 мянган төгрөгийн хохирол үүссэн
  • Нэг хүний биед хүнд хохирол учирсан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.М-г “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх шийдвэр гаргасан байна. Мөн нэг жилийн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, байгаль орчинд учруулсан хохирлоос 7 сая 600 мянган төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд