HomeСоёл УрлагЖадо Ринбүчи дээдэс Монгол Улсад морилон ирлээ

Жадо Ринбүчи дээдэс Монгол Улсад морилон ирлээ

Монголчуудын сүсэг бишрэлийн язгуур үндэсний ачит багш Жадо Ринбүчи дээдэс өнөөдөр буюу 2026.03.25-ны өдөр Монгол оронд морилон саатлаа. Түүнийг хүрэлцэн ирэхэд МБШТ- Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд, Гадаад харилцааны албаны төлөөлөгчид болон сүсэгтэн шавь нар нь хүндэтгэлтэйгээр тосч угтсан юм.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Намжал дацан болон нууц тарнийн Жүддод дацангийн хансүр, гэвш лхаарамба Жадо ринбүчи Данзанжуннай гэгээнтэн энэхүү айлчлалынхаа хүрээнд сүсэгтэн олонд зориулж цуврал номын айлдварууд хүртээхээр төлөвлөжээ. Тэрбээр Бурханы шашны гүн ухааны эш онол болон нууц тарнийн ховор нандин дамжлагуудыг сүсэгтэн олонд дамжуулан айлдах юм.

Жадо Ринбүчи багшийн айлдах номын хөтөлбөр нь Бурханы шашны олон талт заавар сургаалыг багтаасан өргөн хүрээтэй арга хэмжээ болох юм. Тэрбээр энэ удаад дараах номын айлдваруудыг сүсэгтэн олонд хүртээхээр бэлтгэжээ:

  • Дунд Бодь мөрийн зэргийн хөтөлбөр;
  • Богд ламын бүрэн зарлигийн эш лүн;
  • Их-хүрдэн Очирваань буюу Чагдор-Хорчэн бурхны их авшиг;
  • Лхобраг дүвчэн Намхаажанцангийн сонорын дамжлага болох Очирваань бурхны арван жэнан буюу даган соёрхол.

Гэгээнтэн багшийн энэхүү айлчлал нь Монгол орны бурханы шашинтнуудын хувьд оюун санааны том баяр, түүхэн үйл явдал болж байна. Номын айлдварууд нь сүсэгтэн олны танин мэдэхүйг тэлж, оюуны амар амгаланг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулна гэж шавь нар нь бэлгэшээн хүлээж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд