Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монгол Улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийх хуваарьтай байна. Тэд 18:00 цагаас Монтенегро улсын шигшээ багтай, 20:15 цагаас Япон улсын шигшээ багтай тус тус тоглоно.
Тэгвэл шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг дуусгахаар болжээ. Тодруулбал, тэрбээр Латви улсын шигшээ багтай тоглож байх үед шилбэндээ бэртэл авсан бөгөөд үргэлжлүүлэн тоглох боломжгүй гэдгийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдэгджээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын эмэгтэй шигшээ баг нэг хожил, нэг ялагдалтайгаар хэсэгтээ гуравт бичигдэж байгаа юм.
Харамсалтай ч гэлээ манай залуус өнөөдөр хүчтэй тоглоом үзүүлнэ гэдэгт итгэж байна! Амжилт хүсье!
Дулгун маш сайн тоглогч шүү. Түргэн эдгээсэй гэж хүсэж байна