Даваа, 6 сар 9, 2025
HomeСоёл Урлаг37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо

Уншигчид, зохиолчид, хэвлэн нийтлэгчдийн хүсэн хүлээдэг “Номын баяр” 37 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг оролцогчдоо тодрууллаа. Баярын нээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нээж, эх хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэгч бүх хүмүүст хандан баярын мэнд дэвшүүлэв.

Тэрбээр энэ баяр нь ном унших дадал, соёлыг түгээх, шинэ бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг урамшуулах ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Шилдэгүүд дараах шалгуураар тодорлоо

Шилдэг ном

  • Сэтгүүлч Р.Оюунжаргалын “The story of a little nomad”

Шилдэг хэвлэлийн газар

  • “Нэпко” хэвлэлийн газар

Шилдэг уншигч – Насанд хүрэгчид

  • Архангай аймгийн “Ном бол цөм” клуб

Шилдэг номын сангийн төсөл

  • “Мөнххада” төсөл (ЕБС-ийн номын санг тохижуулсан)

Шилдэг уншигч хүүхдүүд болон ангиуд

Ахлах анги

  • Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10а анги

Дунд анги

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 4–9 дүгээр анги

Бага анги

  • “Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй

Шилдэг уншигч анги

  • Дархан-Уул аймгийн “Цайхун” сургуулийн Г.Хулан багштай 7а анги

Мэргэн номын шагналын эздээр

  • “Authentic Mongolia” номын зохиогч Ц.Дөлгөөн
  • “Аргун” хэвлэлийн газар
  • Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким нар шалгарлаа

Мөн нэр бүхий 13 хүүхэд “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагнуулсан байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд