Даваа, 6 сар 9, 2025
HomeБоловсрол30 мянган сурагч оролцож буй “Номын чимээ” уралдаан үргэлжилж байна

30 мянган сурагч оролцож буй “Номын чимээ” уралдаан үргэлжилж байна

Монголын ЕБС-ийн 1300 гаруй ангийн 30,000 орчим сурагчийг хамарсан хамгийн өргөн хүрээтэй “Номын чимээ” уралдаан энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна. Энэхүү уралдаан нь сонсдог номын шинэ соёл, блокчейн технологийг хослуулсан инновацлаг шийдэл бүхий боловсролын төсөл болж, сурагчдын анхаарлыг татаж байна.

Төслийн зорилго

“Zangia Audio” платформоос санаачилсан уг уралдаан дараах үндсэн зорилгыг дэвшүүлж байна:

  • Хүүхэд бүрд сонсдог номоор дамжуулан тэгш боломж олгох
  • Цагийн менежмент, суралцах шинэ арга барилд сургах
  • Оюуны хөрөнгө оруулалт хийх соёлыг төлөвшүүлэх
  • Багш, сурагчдын хамтын оролцоог дэмжих

Тус апликейшн нь өнгөрсөн долоо хоногт App Store болон Google Play-ийн “Book” цэсийн тэргүүн байранд жагсаж, хамгийн олон таталттай апп болжээ.

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

  1. Сурагчид “Zangia Audio” аппликейшнд бүртгүүлж, “Номын чимээ” буланд байршуулсан номнуудыг сонсож оролцоно.
  2. Багш нар “Zangia Audio” веб сайтад нэвтэрч, “Багшийн булан” хэсэгт ангийн сурагчдын нэр, дугаарыг бүртгүүлэн ангийн бүртгэл үүсгэнэ.
  3. Уралдаан анги хамт олноороо оролцох хэлбэртэй явагдаж байгаа.

Шагналын сан

“Номын чимээ” уралдааны хүрээнд дараах шагналууд олгоно:

  • Нийт 21 ангид – NOTEBOOK
  • 1-р байр: 6–12-р ангийн сурагч бүрт 100,000 төгрөгийн “Зангиа Аудио”-гийн ном сонсох эрх
  • 2-р байр: 6–12-р ангийн сурагч бүрт 60,000 төгрөгийн эрх
  • 3-р байр: 6–12-р ангийн сурагч бүрт 30,000 төгрөгийн эрх

Уралдаанд оролцох хугацаа үлдэж байгаа тул сурагчид болон анги хамт олон шинэчлэгдсэн мэдлэгийн ертөнцөд нэгдэх боломжийг ашиглаарай.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд