Даваа, 6 сар 9, 2025
HomeСоёл Урлаг“3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо

“3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо

Олон улсын театрын өдөрт зориулсан “3.27” оюутны их наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадам нь урлагийн чиглэлийн оюутнуудын мэргэжлийн ур чадвар, уран сэтгэмж, тайз дэлгэцийн бүтээл туурвих чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Наадмыг НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, СУИС-ийн Театрын урлагийн сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ, БНХАУ, Вьетнам, Бангладеш, Итали зэрэг орны урлагийн сургуулиудын төлөөлөл оролцсон. Мөн Монголын Их Засаг, СИТИ, Монголын Үндэсний их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль зэрэг байгууллагуудын оюутнууд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Шилдгээр шалгарсан бүтээлүүд, оролцогчид:

  • Шилдэг ярианы техниктэй оюутан – О.Анхбилэг (“Төрөхөөс өмнө үхэхээс хойно”, СУИС)
  • Шилдэг туслах эмэгтэй дүр – Б.Эрдэнэсүрэн (“Сэрүүн хасын нууц”, СИТИ)
  • Шилдэг туслах эрэгтэй дүр – Г.Гүрбазар (“Чивчирсэн чавхдас”, СИТИ)
  • Шилдэг тайзны зураач – Б.Ундрал (“Эвгүй дөрвөн амьтан”, СУИС)
  • Шилдэг зохиолч – О.Анужин (“Independent Woman”, СУИС)
  • Шилдэг эмэгтэй жүжигчин – Г.Анухатан (“Сэрүүн хасын нууц”, СИТИ)
  • Шилдэг эрэгтэй жүжигчин – С.Содбал (“Суугуул”, СУИС)
  • Шилдэг найруулагч – Б.Мөнхмаа (“Сэрүүн хасын нууц”, СИТИ)
  • Шилдэг уран сэтгэмж – “Мөрөөдөгсөд” (Екатеринбургийн театрын сургууль, ОХУ)
  • Шилдэг сонгодог бүтээл – “Чивчирсэн чавхдас” (СИТИ)
  • Шилдэг үндэсний бүтээл – “Их нүүдэл” (СУИС)
  • Шилдэг дэлгэцийн бүтээл:
    • Дэд байр – “Амлалт” (СУИС, “Тораг” баг)
    • Тэргүүн байр – “Heart” (СУИС, “Синнефа” баг)
  • Наадмын шилдэг бүтээл – “Эвгүй дөрвөн амьтан” (СУИС)

Энэхүү наадам нь оюутнуудын авьяасыг илтгэх, уран бүтээлийн шинэ соргог санааг дэмжих чухал индэр боллоо.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд