Эмнэлэг сонгох нь хэзээд амаргүй шийдвэр байдаг. Онош тодорхойгүй, биеийн байдал тааруу байгаа тэрхүү эгзэгтэй үед өвчтөн болон түүний ар гэрийнхний мөрөн дээр асар том хариуцлага ирдэг билээ.
“Statista” платформын мэдээлснээр, энэ онд дэлхий даяарх эмнэлгийн тоо 216,000 дөхөх төлөвтэй байна. Ийм олон сонголт дундаас хамгийн чанартай тусламж үйлчилгээг хаанаас авахыг тодорхойлно гэдэг амаргүй даваа. Энэхүү орон зайг нөхөх зорилгоор “Newsweek” сэтгүүл “Statista”-тай хамтран “Дэлхийн шилдэг эмнэлгүүд 2026” чансааг танилцуулж байна.
Чансааг хэрхэн гаргасан бэ?
Энэ жилийн үнэлгээнд Австрали, Австри, Бельги, Бразил, Канад, Чили, Колумби, Дани, Финланд, Франц, Герман, Энэтхэг, Израиль, Итали, Япон, Малайз, Мексик, Нидерланд, Норвеги, Филиппин, Өмнөд Солонгос, Испани, Швед, Швейцар, Тайвань, Тайланд, Турк, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи болон АНУ зэрэг 32 орныг хамруулжээ. Эдгээр улсуудыг хүн амын тоо, дундаж наслалт, амьдралын түвшин болон эмнэлгийн хүртээмж зэрэг шалгуураар сонгосон байна.
Эмнэлэг бүрийг дараах дөрвөн эх сурвалжид тулгуурлан үнэлжээ:
- Мэргэжилтнүүдийн зөвлөмж: Эмч нар болон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын санал.
- Үйл ажиллагааны чанар: Эмнэлгийн ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтүүд.
- Өвчтөний туршлага: Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа.
- PROM үзүүлэлт: Өвчтөнүүд өөрсдийн биеийн байдал, амьдралын чанарыг хэрхэн үнэлж буйг харуулсан стандарт асуулгын дүн.
2026 оны чансаанд анх удаа Филиппин болон Турк улсууд багтсан бөгөөд эмнэлгийн аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн үзүүлэлтүүдэд илүү өндөр ач холбогдол өгснөөрөө онцлогтой.
Дэлхийн шилдэг 50 эмнэлэг
Энэ жил нийт 2500 гаруй эмнэлгийг үнэлснээс шилдэг 250-ийг нь онцолсон байна. Жагсаалтын эхний тавд “Mayo Clinic” (Рочестер), “Toronto General” (Торонто), “Cleveland Clinic” (Кливленд), “Karolinska Universitetssjukhuset” (Стокгольм) болон “Massachusetts General Hospital” (Бостон) багтжээ.
Дэлхийн шилдэг 50 эмнэлгийн жагсаалт:
- Майо клиник (Mayo Clinic) – Рочестер, АНУ
- Торонтогийн нэгдсэн эмнэлэг (Toronto General) – Торонто, Канад
- Кливленд клиник (Cleveland Clinic) – Кливленд, АНУ
- Каролинска их сургуулийн эмнэлэг – Стокгольм, Швед
- Массачусетсын нэгдсэн эмнэлэг – Бостон, АНУ
- Жонс Хопкинсын эмнэлэг – Балтимор, АНУ
- Шиба эрүүл мэндийн төв – Рамат-Ган, Израиль
- Шарите их сургуулийн клиник – Берлин, Герман
- Цюрих их сургуулийн эмнэлэг – Цюрих, Швейцар
- Сингапурын нэгдсэн эмнэлэг – Сингапур
- Питье-Сальпетриер эмнэлэг – Парис, Франц
- Гейдельберг их сургуулийн клиник – Гейдельберг, Герман
- Токиогийн их сургуулийн эмнэлэг – Токио, Япон
- Рональд Рейганы нэрэмжит эрүүл мэндийн төв – Лос-Анжелес, АНУ
- Ригсхоспиталет (Копенгаген их сургуулийн эмнэлэг) – Копенгаген, Дани
- Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэг – Сан-Паулу, Бразил
- ЛМУ клиник – Мюнхен, Герман
- Бригам эмэгтэйчүүдийн эмнэлэг – Бостон, АНУ
- Женевийн их сургуулийн эмнэлэг – Женевийн, Швейцар
- Вена хотын нэгдсэн эмнэлэг – Вена, Австри
- Водуа их сургуулийн эмнэлэг – Лозанна, Швейцар
- Маунт-Синай эмнэлэг – Нью-Йорк, АНУ
- Базель их сургуулийн эмнэлэг – Базель, Швейцар
- Стэнфордын эмнэлэг – Стэнфорд, АНУ
- Орхус их сургуулийн эмнэлэг – Орхус, Дани
- Самсунг эрүүл мэндийн төв – Сөүл, Өмнөд Солонгос
- Маунт-Синай эмнэлэг – Торонто, Канад
- Асан эрүүл мэндийн төв – Сөүл, Өмнөд Солонгос
- Гэгээн Томасын эмнэлэг – Лондон, Их Британи
- Саннибрүүк эрүүл мэндийн шинжлэх ухааны төв – Торонто, Канад
- Эразмус клиник – Роттердам, Нидерланд
- Жорж Помпидугийн нэрэмжит эмнэлэг – Парис, Франц
- Агостино Жемелли их сургуулийн клиник – Ром, Итали
- Клод Юрье эмнэлэг – Лилль, Франц
- Рехтс дер Изар их сургуулийн клиник – Мюнхен, Герман
- Амстердам их сургуулийн эрүүл мэндийн төв – Амстердам, Нидерланд
- Левен их сургуулийн эмнэлэг – Левен, Бельги
- Гэгээн Лукын олон улсын эмнэлэг – Токио, Япон
- Северанс эмнэлэг – Сөүл, Өмнөд Солонгос
- Хельсинки их сургуулийн эмнэлэг – Хельсинки, Финланд
- Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг – Сөүл, Өмнөд Солонгос
- Ла-Пас их сургуулийн эмнэлэг – Мадрид, Испани
- Нигуарда клиник – Милан, Итали
- Гамбург-Эппендорф их сургуулийн клиник – Гамбург, Герман
- Калифорни их сургуулийн эрүүл мэндийн төв – Сан-Франциско, АНУ
- Сидарс-Синай эрүүл мэндийн төв – Лос-Анжелес, АНУ
- Майо клиник – Жексонвилл, АНУ
- Утрехт их сургуулийн эрүүл мэндийн төв – Утрехт, Нидерланд
- Альфред эмнэлэг – Мельбурн, Австрали
- 10 дугаар сарын 12-ны нэрэмжит их сургуулийн эмнэлэг – Мадрид, Испани
