Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны дөрөвдүгээр сард иргэдийн дансанд орох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт болон хүүхдийн мөнгө олгох хуваарийг албан ёсоор танилцууллаа.
Энэ сарын тэтгэвэр, тэтгэмжийг дараах өдрүүдэд олгоно:
4 дүгээр сарын 14 болон 27-нд:
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Асаргааны тэтгэмж
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
- Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
4 дүгээр сарын 14-нд:
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
4 дүгээр сарын 20-нд:
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж
- Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж
4 дүгээр сарын 27-нд:
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
- Насны хишиг
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж
Иргэд та бүхэн өөрийн харьяа банкны дансаар дамжуулан халамжийн мөнгөө авах боломжтой.

