Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэм2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сард зохион байгуулагдана

2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сард зохион байгуулагдана

2025 оны хугацаат цэргийн албаны эхний ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 1-нээс 15-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор Батлан хамгаалах яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран “Цэрэг татлага 2025” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Батлан хамгаалах болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцож, дараах асуудлыг хэлэлцэв:

  • Цэрэг татлагын үйл явцыг зохион байгуулалтын хувьд сайжруулах
  • Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд хүрэх арга замууд
  • Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн нөхцөл байдал
  • Цэрэг татлагын үеийн эрүүл мэндийн үзлэгийг сайжруулах шаардлага

Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар цэргийн насны залуусын дунд архи, тамхины хэрэглээ бусад насныхантай харьцуулахад хамгийн өндөр байгааг онцолжээ. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас шалтгаалсан осол, гэмтэлд өртөх тохиолдол цөөнгүй байдаг нь нийгмийн дарамт, амьдралын буруу хэв маягтай холбоотой болохыг мэргэжилтнүүд дурдсан байна.

Мөн:

  • Зүрх судасны өвчин
  • Мэс заслын болон гэмтлийн эмгэгүүд
  • Арьсны өвчин, шүд, эрүү нүүрний асуудлууд
  • Сэтгэцийн эмгэгүүд гэх мэт эрүүл мэндийн асуудлууд нь цэргийн албанд тэнцэхгүй байх гол шалтгаануудын нэг болоод байна.

Батлан хамгаалах салбарынхан эдгээр асуудлыг онцгой анхаарч, эрүүл мэндийн үзлэгийн чанарыг сайжруулах, цэрэг татлагын бүтцийг илүү үр дүнтэй зохион байгуулахын төлөө ажиллаж буйгаа илэрхийлсэн юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд