Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С. Амарсайхан энэ жилийн наадмын нээлтэд эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгасан тамирчид болон уран бүтээлчдийг урин оролцуулах санаачилга гаргажээ.
2025 онд Монгол Улсын нэр хүнд, үнэ цэнийг олон улсад харуулж, бахархам амжилт гаргасан олон залуус төрөн гарсан билээ. Эдгээрийн төлөөлөл болгож, дараах спорт, урлагийн шилдгүүдийг Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцуулахаар урьжээ:
Уригдсан зочдын жагсаалт:
- “The Mongolz” цахим спортын баг – CS-ийн дэлхийн аваргын тэмцээнд дэд байрт шалгарсан.
- Монголын эмэгтэй 3×3 сагсан бөмбөгийн шигшээ баг – FIBA 3×3 World Cup 2025 тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
- И. Цэлмүүн – Шатрын өсвөрийн дэлхийн тэмцээнд медаль хүртсэн Монголын анхны төлөөлөгч.
- Жүдо бөхийн холимог баг – Азийн АШТ-ээс хүрэл медаль авсан.
- Х. Тэргэл – “ADVANCED TOUR-2025” дартсын өсвөр үеийн тэмцээний ялагч, дэлхийн чансааг тэргүүлэгч.
- Г. Хүслэн – Дэлхийн математикийн олимпиадад түрүүлж, Монголын нэрийг өндөрт өргөсөн.
- “Alpha Gaming” баг – PUBG MOBILE-ийн Азийн аваргаар хоёр дахь удаагаа тодорсон.
- Т. Элбэгжаргал – 25 гаруй орны 500 хүүхдийн дундаас тэргүүн байр эзэлсэн.
- Э. Аялгуу – Ой тогтоолтын дэлхийн аваргаас тав дахь “Алтан цом”-оо хүртсэн.
- “Монте Карло-47” циркийн наадамд амжилт гаргасан Монголын уран бүтээлчид.
- Ардын жүжигчин Э. Амартүвшин – “Дэлхийн шилдэг баритон” дуучнаар шалгарсан.
- MAGNET BRAIN (залуу уран бүтээлч) – Berlin Music Video Awards-аас “Шилдэг дуу”-ны шагнал хүртсэн.
- Г. Гансүлд – “Città di Barletta” олон улсын хөгжмийн уралдааны тэргүүн байрын шагналтан.
- Бүжгийн спортын тамирчид – Дэлхийн АШТ-ээс гурван алтан медаль хүртсэн.
- А. Түвшинбаяр – “Чимээгүй хотын жолооч” киноны гол дүрээр Osaka Asian Film Festival-аас “Шилдэг жүжигчин” болсон.
Эдгээр бахархалтай амжилтууд нь Монгол Улсын залуусын чадвар, итгэл үнэмшил, авьяасыг дэлхий дахинд батлан харуулсан, түүхэн утга агуулгатай гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Гадаадад эх орныхоо нэрийг гаргасан залуусыг урих ямар сайхан санаа вэ! Энэ бол бусад хүмүүст үлгэр жишээ юм
Би залуу охид, хөвгүүдээрээ маш их бахархаж байна