Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар иргэд найман өдөр дараалан амрахаар боллоо. Тодруулбал, долдугаар сарын 10-наас 17-ныг дуустал улс орон даяар бүх нийтийн амралт үргэлжилнэ.
2025 оны зургаадугаар сарын 4-ний Засгийн газрын хуралдаанаар тус шийдвэрийг баталжээ. Учир нь Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын гол өдрүүд болох 7 дугаар сарын 12, 13 нь Бямба, Ням гарагт таарч буй тул тэдгээр өдрүүдийн оронд долдугаар сарын 16, 17-ны Лхагва, Пүрэв гарагуудад амралтын өдрүүдийг шилжүүлэн амрахаар болсон байна.
Хөдөлмөрийн тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар долдугаар сарын 10-15-ны өдрүүд нь баярын албан ёсны амралтын өдрүүд. Харин энэ жил амралтын өдөр давхцсан тул нэмэлт хоёр өдрийг нөхөн амрах зохицуулалт хийхийг олон нийт шаардаж байсныг эрх баригчид харгалзан үзжээ.
Энэхүү шийдвэр нь Үндэсний баяр наадмыг улам бүр өргөн дэлгэр тэмдэглэх, ажил амралтын зохистой тэнцвэрийг хадгалах, мөн дотоодын аялал жуулчлалын идэвхийг дэмжихэд чиглэж байгаа аж.
Энэ жил Бурханы төрсөн өдөр нь зургадугаар сарын 11-ний Лхагва гарагт тохиож байна гэдгийг сануулъя.