Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2025 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн А/95 дугаар тушаал-аар нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталжээ.
Хичээллэх долоо хоногийн тоо
- I–V анги: 34 долоо хоног
- VI–IX анги: 35 долоо хоног
- X–XII анги: 36 долоо хоног
Амралтын хуваарь
- Бага анги: 2025 оны 12-р сарын 15-наас 2026 оны 1-р сарын 2 хүртэл
- Дунд анги: 2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 2 хүртэл
- Ахлах анги: 2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 16 хүртэл
Шинэ бүтцийн дагуу бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийн хугацаа болон амралтын өдрүүд харилцан адилгүйгээр төлөвлөгдсөн нь нас, сургалтын ачаалалд тохируулсан шийдэл гэж үзэж байна.

