Бямба, 4 сар 19, 2025
HomeШоу бизнес20 жилийн нөхөрлөлийн баярт зориулсан тоглолт болно

20 жилийн нөхөрлөлийн баярт зориулсан тоглолт болно

Ардын дууны урлагт өөрийн өнгө төрх, хоолойны цар хүрээгээр ялгардаг дуучид болох А.Түмэн-Өлзий болон П.Жимсээ нар 20 жилийн нөхөрлөл, уран бүтээлийн хамтын замналаа онцлон хамтарсан тоглолт хийх гэж байна.

Энэхүү тоглолт нь 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тэд 2022 онд “Хаврын уянга” нэртэй хамтарсан аялан тоглолт хийж байсан бол энэ удаа 20 жилийн нөхөрлөлийн гэрч болсон уран бүтээлүүдээ нэгэн тайзан дээр амьд дуулалтаар хүргэхээр бэлтгэж байна.

Дуучин П.Жимсээ энэ тухайд:

“Нөхөрлөл гэдэг итгэл, хүндлэл, сэтгэлийн дуудлага”

харин А.Түмэн-Өлзий:

“20 жилийн өмнө бид хоёрын урлагийн зам нэгэн зүгт чиглэж, өдийг хүртэл мөр зэрэгцэн зүтгэжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тоглолтын тасалбарыг:

  • www.ticket.mn
  • Утас: 99252262, 98128181 дугааруудаар захиалан авах боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд