Ням, 4 сар 20, 2025
HomeСоёл Урлаг“1984” постдрамын жүжиг дахин тайзнаа гарна

“1984” постдрамын жүжиг дахин тайзнаа гарна

“Орфей” театрын таван жилийн ойг тохиолдуулан өмнө нь үзэгчдийн хүртээл болгосон шилдэг бүтээлүүдээ дахин амилуулж, соёл урлагийн хүрээнд онцгой уур амьсгал бүрдүүлж байна. Театрын уран бүтээлчид энэ жил Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн драмын жүжгийг шинэчлэн тайзнаа хүргэсэн бол тавдугаар сард Английн нэрт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн постдрамын жүжгийг толилуулахаар болжээ.

Тодруулбал, “1984” жүжгийг ирэх тавдугаар сарын 2-ноос эхлэн Тусгаар тогтнолын ордонд тоглох бөгөөд үзэгчдийг дахин нийгмийн хяналт, эрх мэдэл, эрх чөлөөний талаар эргэцүүлэлд урих нь дамжиггүй. Уг жүжиг нь уламжлалт хэлбэрээс өөр, постдрамын өвөрмөц найруулга, бүтээлч хэлбэрээрээ онцлог юм.

Жүжгийн гол дүрийг:

  • Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ
  • Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар бүтээх бол

Туслах дүрүүдэд:

  • Ардын жүжигчин Г.Равдан
  • Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй уран бүтээлчид тоглох нь урлагт дурлагсдын хүлээлтийг төрүүлээд байна.

Мөн намрын улиралд Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Оросын сонгодог зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн жүжгүүд, түүнчлэн Жон Патрикийн “Everybody loves Opal” бүтээлийн шинэчилсэн найруулга “Опал” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болох төлөвтэй байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд