Лхагва, 6 сар 18, 2025
HomeСпорт14 настай Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг Азиас анх удаа тэргүүлэв

14 настай Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг Азиас анх удаа тэргүүлэв

Их Британийн Лондон хотноо зохион байгуулсан өсвөр үеийн дартсын “Advanced Tour-2025” олон улсын тэмцээнд Монгол Улсын тамирчин Х.Тэргэл шилдгээр шалгарч, дэлхийн чансааны нэгдүгээр байрыг эзэллээ. Энэ нь Ази тивээс уг спортоор дэлхийн чансааг тэргүүлсэн анхны тохиолдол болж байна.

Тэмцээнд есөн улсын 32 шилдэг өсвөрийн тамирчин оролцсон бөгөөд Х.Тэргэл 20 цуврал тэмцээний нийлбэр оноогоор бусдыгаа тэргүүлжээ. Түүний тогтвортой амжилт, нарийн ур чадвар нь энэхүү түүхэн амжилтад хүрэх үндэс болсон юм.

Х.Тэргэл өмнө нь ч олон улсын тавцанд амжилт үзүүлж байсан. Тэрбээр:

  • 2022, 2023 онд өсвөрийн багийн ДАШТ-д хүрэл медаль,
  • 2024 онд ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
  • Мөн Монгол Улсын дөрвөн удаагийн аварга болж байсан туршлагатай тамирчин юм.

Тэрбээр дартсын спортод гэр бүлийн уламжлалтай. Түүний ээж Ш.Эрдэнэтуяа болон нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь бүгд Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын аварга цол хүртсэн тамирчид бөгөөд ийнхүү дараагийн үеийн шилдэг тамирчныг бэлтгэснээрээ спортын энэ төрөлд гэр бүлийнхээ хувь нэмрийг үргэлжлүүлэн оруулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд