Лхагва, 9 сар 10, 2025
HomeНийгэм100 айл–Дарь-Эхийн уулзвар чиглэлийн замыг маргааш орой нээнэ

100 айл–Дарь-Эхийн уулзвар чиглэлийн замыг маргааш орой нээнэ

Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замын урд эгнээ түр хугацаанд хаагдсан билээ.

Тодруулбал:

  • Зам хаасан хугацаа: 2025 оны 7 дугаар сарын 16-ны 23:00 цагаас
  • Зам нээх хугацаа: 7 дугаар сарын 18-ны 23:00 цагт

Уг хугацаанд зорчих хэсгийн урд эгнээ засвар, шинэчлэлт хийгдэж байсан бөгөөд тус замыг хугацаанд нь дуусгаж, маргааш оройноос дахин нээхээр болжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд